Main » 2013 » August » 29 » iOS 7 гийн сайн муу тал

iOS 7 гийн сайн муу тал

Харин удахгүй есдүгээр сарын 10 болох WWDC -ний үеэр эцсийн хэрэглэгчдэд зориулсан хувилбар нь гарах билээ. Анх iOS7-с хойш ашиглаж байсан учраас зарим нэг давуу болон дутагдалтай талуудыг хуваалцъя гэж бодлоо. Та бүхэн ч гэсэн өөрсдийн санаа оноо байвал бидэнтэй хуваалцаарай. 
1. Хамгийн их таалагдсан зүйл бол Control Center юм. 
Таалагдсан: Control Center-т WiFi, Bluetooth, Rotate Block зэргээс гадна Гэрэл, Цаг, Тооны машин, Камер зэрэг аппыг шууд ажилуулж болно. Мөн утас түгжээтэй байхад ч апп ажилуулж байхад ч ашиглаж болно. Түүнчлэн саад болоод байвал идэвхгүй болгож болно.
Таалагдаагүй: Bluetooth болон Rotate нэг их хэрэг болдоггүй. Харин оронд Cellular Data-ийг оруулсан бол илүү дээр байсан гэж бодож байна.
2. Дараа нь Spotlight Search
Таалагдсан: Утасныхаа аль ч дэлгэцэнд байсан доош нь чирэхэд л хайлтын нүд гэрч ирнэ.
Таалагдаагүй: Хайлтын үр дүнд iOS 6 дээр Search Internet болон Wikipedia гэсэн сонголтууд гарч ирдэг байсан. Гэтэл iOS 7 дээр энэ нь алга болсон байна. Тун харамсалтай. Гэхдээ эцэсийн хувилбар дээр гарч ирж ч магадгүй юм.
Таалагдсан: Энэ хоёр Апп дотор Layer нэмж өгсөн явдал хамгийн их таалагдсан. Зургаа дөрвөлжин хэмжээтэй авч болно. Авсан зургаа сар, жил, байршил зэргээр нь шүүж болно.
Таалагдаагүй: байхгүй.
Таалагдсан: Урьд нь Messages апп дээр бичсэн цаг нь мессэж бүр дээр гардаггүй байсан. Харин энэ удаа баруун тийш чирэхэд цаг нь гарч ирнэ. Wallpaper -ийн хувьд Panorama зураг тавьж болно.
Таалагдаагүй: байхгүй.
Таалагдсан: Хуанли харахад маш цэгцтэй болсон. Safari бол Private болон Эхлэл нүүр таалагдсан. Ер нь Chrome-той төстэй болсон.
Таалагдаагүй: байхгүй.
Таалагдсан: Интернэт радио нэмж оруулсан нь үнэхээр их таалагдсан. Мөн өөрийн хүссэн FM-ээ сонсох боломжтой.
Таалагдаагүй: байхгүй.
Таалагдсан: App Store дээр Near Me гэж оруулсан нь их зүгээр санагдсан. Weather мөн тун гоё интерфестэй болсон.
Таалагдаагүй: Phone апп дээр дугаар оруулаад буцаагаад арилгах товчлуур нь дээр дугаарын ард болсон нь нэг гараар ашиглахад төвөгтэй болсон байна. iOS 6 гарах үед Location хэсэгт Монгол батгсаныг бид бүхэн мэдэж байгаа. Энэ нь удахгүй, keyboard layout гарч магадгүй гэсэн хүлээлт үүсгээд байсан юм. Гэтэл харамсалтай гарсангүй.
Энэ бол миний л бодол. Та бүхэнд ямар санагдсан бэ? Өөрсдийнхөө санаа оноог бидэнтэй хуваалцаарай.
View: 387 / Added by: mongolianapplefan / Date: 2024-05-19
Comments 0
Total comments: 0
Name *:
Email:
Code *: