Main » 2013 » August » 29 » Apple утасны функцийг өөрчилжээ.

Apple утасны функцийг өөрчилжээ.

Apple” компани I-Phone утасны функц, нууцлалыг шинэчилсэн iOS 7 загварыг танилцууллаа. Уг загварыг гүйцэтгэх захирал Жони Иве гаргажээ.Тухайлбал, iOS 7 iPhone гар утсаа гээсэн тохиолдолд дараагийн хүн огт ашиглах боломжгүй нууцлалын зэрэгтэй болох юм. Учир нь тухайн утсан дээрх бүртгэл, мэдээлэл болоод апликешнүүдийг эзэмшигчийн Apple ID-гүйгээр устгах, бүртгэх боломжгүй аж. 

Ингэснээр эзэмшигч өөрийн Find My iPhone апликейшны тусламжтайгаар утсаа олох бүрэн боломжтой. Үүнээс гадна iOS 7-ын давуу талууд олон гэдгийг компанийнхан баталж байна. Хэрэглэгчдийн хэрэглээ, аюулгүй байдлыг бүрэн хангасан загвар гэж үзжээ.

iOS 7 өөр дээрээ суусан апликешнүүдийг автоматаар шинэчлэн, цэсүүдээ илүү зохион байгуулалттайгаар байршуулахад хүртэл анхаардаг гэнэ.
View: 426 / Added by: mongolianapplefan / Date: 2024-05-19
Comments 0
Total comments: 0
Name *:
Email:
Code *: