Main » 2013 » November » 14 » iPhone той хүмүүсд зориулж бичсэн шүлэг

iPhone той хүмүүсд зориулж бичсэн шүлэг


iАйфонтой хүмүүст зориулсан шүлэг

Айфоноо бусдаас битгий харамла хүмүүсээ
Алив утсаа өгчих гэхэд шууд гаргаад өг
Хэрэггүй, зүгээр л тоглох гэж байсан ч гаргаад л өгчих
Хэн нэгнээс утсаа битгий харамла

Андройд барьсан нэгнийгээ шоолж бүү инээ
Аяа чиний аав чинь ч барьдаг байж мэднэ шүү дээ
Амжиж чи өөрөө Айфон худалдаж авсан бол
Алив сайхныг нь бусадтайгаа харамгүй хуваалц
Айфоны гайхамшигийг тэд ч бас мэдэг

Ганц нэг юм чамаас хүн асуувал
Гарцаагүй түүнийг нь хэлж тусал
Чи сайн мэдэх ч өөр нэгний мэдэхгүй зүйл
Бишгүй л олон байдаг шүү дээ 

Айфон авах боломгүй анд нөхөдтэйгээ
Алагчилж битгий харьц, залуучууд минь
Цаадуул чинь цалингаа цуглуулж байгаад
Чамаас ч илүүг барьж болно шүү дээ

Бидний утас авь адилхан
Хол байгаа хоёрыг хооронд нь холбочихно
Хэлж, ярьж чадахгүй байвал хэдэн үг биччихнэ
Ямар ч утас байсан ялгаагүй ярьж, бичиж болно.

Утсаа алдчихаад уйлах шахаж буй найзын сэтгэлийг
Урамтай хэдэн үгээр сэргээж өг
Алдах зовлонг чи сайн мэдэх болохоор
Айфон олбол аваачаад эзэнд нь шууд өгчих.

Автобус такси хоёрт хүн бүр суудаг болохоор
Айфоноо далд сайн хийж бай
Алийг тэр гэхэв дээ анхааралтай явж байгаарай.

Айфоныг би хүний хэрэглээгээр үнэлж, дүгнэдэг болохоор
Ай Өү Эс –ыг ашиглахад үнэхээр амар байдаг болохоор
Айфоныг би бусад утаснаас илүү гэж бодном
Андройдыг би арай л дутуу гэж дүгнэв

Айфоноо бусдаас битгий харамла хүмүүсээ
Алив сайхан хайраас үнэтэй гэж үү энэ зүйл.
View: 375 / Added by: mongolianapplefan / Date: 2024-05-19
Comments 0
Total comments: 0
Name *:
Email:
Code *: