Main » 2013 » September » 13 » iPhone 5S-ын талаар дурдая

iPhone 5S-ын талаар дурдая



Хамаг хүний хүсэн хүлээсэн шинэ iPhone гарлаа. Гарахдаа бүр хоёр iPhone нэг дор зэрэг танилцуулсан нь Apple-ийн хувьд анхны тохиолдол юм. iPhone 5C бол хуванцар гадартай болохоос өнгөрсөн жил танилцуулсан iPhone 5-тай үзүүлэлтийн хувьд яг адилхан. Тиймээс бид энд iPhone 5S-ийн талаар бичих гэсэн юм. iPhone 5S бол Apple-ийн гол бренд бүтээгдэхүүн бөгөөд хэрэглэгчдийн хувьд хамгийн шилдэг iPhone юм. Гадаад загварын хувьд iPhone 5S нь ноднин танилцуулсан iPhone 5-тай адилхан боловч хурд, дотоод хүчин чадал нь өмнөхөөс тэс өөр болсон. Apple-ийн хэлж буйгаар өмнөхөөсөө хоёр дахин хурдан гэж байгаа. Мөн хурууны хээ танигчтай.

Дизайн
Home товчны дөрвөлжин дүрсүгүй болж мөнгөн (алтан) бүслүүртэй хурууны хээ танигчийг эс тооцвол iPhone 5-аас загварын хувьд мэдэгдэхүйц өөрчлөлт байхгүй. 4 инч дэлгэц, юнибоди эх бие, адилхан товчлууртай учраас таны iPhone 5-ийн гэр шууд таарна.

Харин алтан шаргал өнгөний сонголттой болсон (олон хүнд таалагдсан байх).
Ажил хэрэгч хүмүүст илүү тохирохоор санагдав

Хүчин чадал
iPhone 5S-ийн гол зүрх нь шинэ A7 чип 64 бит болсон. iPhone 5S нь анхны 64 битийн чиптэй ухаалаг утас бөгөөд iPhone 5-с хоёр дахин хурдан (анхны iPhone-оос 40 дахин хурдан). 5S нь OpenGL ES 3.0 чиптэй учир график дүрслэл нь гайхамшигтай болж. А7 чип нь өөр дээрээ тэрбум гаруй транзистортой ба системийн үйлдлийг асар хурдтай хийхээр бүтээгдсэн байна.
А7-с гадна Apple М7 гэх "хөдөлгөөний процессор” -ийг давхар бүтээжээ. Энэ нь хурд хэмжих, гироскоп, дижитал лужин зэрэг хөдөлгөөнийг хэмжиж зохицуулах юм. Ингэснээр апп хөгжүүлэгчдэд "шинэ үеийн бие тамир, фитнес”-ийн апп хөгжүүлэх боломжийг олгож байгаа ба А7 чип-д ямар ч нөлөө байхгүй юм.

Хурууны хээ уншигч
Үүнийгээ Apple "Touch ID” гэж нэрлэжээ. Ингэснээр таны хурууны хээгээр iPhone-ийн нууцлал, аюулгүй байдлыг шинэ төвшинд гаргаж байгаа юм. Сафир (буюу биндэрьяа-алмазны дараа орох хамгийн хатуу чулуу) Home товчин дээр хуруугаа дараад л паспорт хийлгүй утасаа нээчихнэ. Түүнчлэн home товчин дээр хүрэхэд л таны хурууг мэдрэх учраас заавал дарах шаардлага байхгүй.

iTunes -ээс апп татаж авахад мөн паспорт хийх шаардлагагүй Touch ID-ийг ашиглахад болно.
Хурууны хээ таних мэдрэгч нь 500ppi нятралтай, 360 хэмээр унших боломжтой юм.

Камер
Apple шинэ iPhone танилцуулах болгондоо камерийг сайжруулсаар ирсэн. 5S давхар LED гэрэлтэй учраас гэрэл муутай орчинд зураг авахад илүү дээр болжээ. LED-гэрэлний нэг нь цагаан нөгөө нь шаргал учраас iPhone 5S-р авсан зургийн гэрэл сүүдрийн блансийг нарийн тохируулаж илүү бодитой харагдуулах ажээ. 2 LED нийтдээ 1000 өөр гэрлийн тусгал гаргах боломжтой юм байна.


Megapixel-wise-тэй камер өмнөхтэйгээ адилхан 8-мегапиксил. Гэхдээ камерийн бүх үзүүлэлтийг мегапиксилээр хэмжиж болохгүй. f/2.2-ийн өргөн хөшиг, 15 хувь том сенсор ашиглан iPhone 5S-ийн камерийг сайжруулсан байна. Өөрөө хэлбэл камер нь өмнөхөөсөө 33 хувь илүү гэрлийг мэдэрч илүү чанартай зураг авах юм.

Дараахи зураг iPhone 5S-ийн камераар авсан зураг:


5S-ийн камерийн авто фокус нь хоёр дахин хурдан, авто тогтворжуулагч, нэг секундэд 10 фрейм зураг авах бурст горимтой. Нэг дор олон зураг аваад хамгийн сайн чанартай гарсан зургийг мөн танд санал болгоно. iPhone 5S мөн slow-motion буюу 720p хэмжжтэй 120FPS-ийн хурдаар бичлэг хийх боломжтой.

Баттерей
Бусад ухаалаг утаснаас iPhone-ийн ялгарах нэг онцлог нь цэнэг барих хугацаа хамгийн урт байдагт оршино. iPhone 5S ч гэсэн хүчирхэг чиптэй боловч 10 цаг ярих, 10 цаг LTE интернетээр аялах гэх мэт урт хугацаатай.

Apple нэг хэсэг зарахгүй байсан суурийг дахин 30 доллараар зарах ба арьсан гэрийг 40 доллараар та авах боломжтой.

Худалдан авах

Оператор компаний үнэ адилхан 199 доллараас эхлэх ба 2 жилийн гэрээтэй. Харин түгжээгүй, гэрээгүй iPhone 5S-ийг та 650 доллараар авах боломжтой. Энэ сарын 20-оос эхлэн зарагдана.
View: 593 / Added by: KickeRMiX / Date: 2024-11-28
Comments 0
Total comments: 0
Name *:
Email:
Code *: